• CALL OF DUTY ДЭЭРХИ БОДИТ ХҮМҮҮС - 1-Р ХЭСЭГ


    Өнөөдөр та бүхэндээ миний бие нэгэн сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ. Та бүхэн Assassin's Creed тоглоомон дээр түүхэн хүмүүс гардагыг мэдэж байгаа байх. Харин тэгвэл бид бүхний сайн мэдэх алдарт Call of Duty дээр ч бас бодит хүмүүс гардаг байна. Ингээд хэн хэн гардагыг харцгаая.

    1. DANNY TREJO
    Дэнни Трехо нь Мексик улсын алдарт жүжигчин юм. Бид бүхэн түүнийг алдарт Мачете киногоор нь сайн мэдэх билээ. Тэрээр Call of Duty: Black Ops тоглоомын Зомби горим дээр үзэгддэг юм.


    2. DAVID PETRAEUS
    Дэвид Петреус нь Ирак дахь Америкийн цэргийн командлагч генерал ба Дэлхийн нөлөө бүхий 100-н хүний нэг юм. 2008-2010 онуудад USCC буюу АНУ-ын Төв удирдах газрын командлагч, 2010-2011 онуудад ISAF буюу Олон улсын аюулгүйн туслах хүчний командлагч, 2011-2012 онуудад CIA буюу Тагнуулын төв газрын даргаар тус тус ажиллаж байсан юм. Тэрээр Call of Duty: Black Ops 2 дээр үзэгддэг байна.


    3. FIDEL CASTRO
    Фидель Алехандро Кастро Рус нь 1926 оны наймдугаар сарын 13-нд төрсөн Кубын улс төрч бөгөөд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Кубын хувьсгалын голлон удирдагчдын нэг байсан Кастро 1959 оны хоёрдугаар сараас 1976 оны арванхоёрдугаар сар хүртэл Бүгд Найрамдах Куб Улсын хувьсгалт Засгийн газрын ерөнхий сайдаар ажиллаж байгаад БНКУ-ын Төрийн зөвлөлийн болон Сайд нарын Зөвлөлийн тэргүүний албыг 2008 оны хоёрдугаар сарыг хүртэл хашсан юм. Тэр одоо Кубын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн даргыг 1965 оноос хойш тасралтгүй хашиж байгаа. Тэрээр Call of Duty: Black Ops тоглоом дээр эсрэг талын дүрээр үзэгддэг байна.

     

    4. GEORGE A. ROMERO
    Жорж Эй. Ромеро нь Америкийн кино найруулагч, зохиолч ба түүнийг зомбитой киноны хаан хэмээн нэрлэдэг.  Тэрээр Call of Duty: Black Ops тоглоомын Зомби горим дээр үзэгддэг байна. Түүнийг энэ горимд орсонд нь нээх их гайхаад байх зүйл алга шүү. Учир нь тэр бол одоо цаг үеийн хамгийн шилдэг зомбитой киноны найруулагч, зохиолч юм.


     5. JIMMY KIMMEL
    Жимми Киммел нь Америкийн ABC телевизийн хөтлөгч, алиа хошин нэвтрүүлэг бэлтгэдгээрээ дэлхийд алдартай нэгэн билээ. Бүр нэгэн нэвтрүүлэгтээ Жимми ноён Обама НҮБ-ын чуулганы үеэр авахуулсан зурган дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдоржийн нүүрийг тагласан болон НҮБ-ын чуулган хэрхэн өвөрмөц болдгийг онцолж байсан удаатай юм. Тэрээр Call of Duty: Black Ops 2 дээр тоглогч тоглоомыг хэрхэн тоглож дуусгасанаас хамааран үзэгддэг байна.

     

     6. AVENGED SEVENFOLD
    Эвенжэд  Севенфолд нь 1999 онд байгуулагдсан АНУ-ын Калифорни мужын далайн эргийн Хантингтон Бийч хотоос гаралтай хеви метал хамтлаг юм. Хамтлагийн одоогийн бүрэлдэхүүнд гоцлол дуучин М.Шэдовс, ритм гитарчин болон арын хоолой Цэкки Вэнгенс, гоцлол гитарчин болон арын хоолой Синистэр Гэтес, басс гитарчин Жонни Xрист болон бөмбөрчин Броокс Вэккермен нар бүрдүүлж байна. Тус хамтлаг нь Call of Duty: Black Ops 2 дээр манай хэдийг Carry On гэх дуугаараа нэг сайхан доргиогоод өгдөг шүү. Мөн тоглоомонд хамтлагын гишүүд бүгд үзэгддэг байна.


     7. JONAS SAVIMBI
    Анголд 1974 онд колоничлогч улсын эсрэг зэвсэгт бослого дэгдэж, 1975 онд тусгаар тогтнолоо олсон боловч зэвсэгт босогчдын гурван бүлэг нь хоорондоо 30-аад жил дайтжээ. Харин 2002 онд засгийн газрын эсрэг тэмцэж байсан сүүлчийн бүлэг болох UNITA-гийн толгойлогч Жонас Савимби алагдаж, бүлэг нь зэвсгээ хураалгаснаар дайн зогсож байсан юм. Тэрээр UNITA-д 1966-2002 оныг хүртэл хүчин зүтгэж байсан юм. Тэрээр Call of Duty: Black Ops 2 тоглоомонд жинхэнэ удирдагчын дүрээр үзэгддэг билээ.


    8. JOHN F. KENNEDY
    1917 оны 5 сарын 29-ны өдөр Нэгдсэн Улсын Массачусеттс муж улсын Бруклин хотын сэхээтэн Жозеф Патрик “Жо” Кеннедийн гэрт нэгэн хүү төржээ. Түүнд Жон хэмээн нэр өгсөн нь хожмын АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Фицжералд “Жак” Кеннеди байлаа. Гэвч харамсалтай нь Жон Кеннеди 1963 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Даллас хотноо сонгуулийн ажлын бэлтгэлийг хийхээр задгай лимузин машинтай явж байхдаа мэргэн буучийн суманд өртөж амь насаа алдсан юм. Түүний үхэл өнгөрсөн XX зууны захиалгат аллагуудын хамгийн нууцлаг бөгөөд дуулиантай хэргүүдийн нэг байсан. Тэрээр Call of Duty: Black Ops дээр үзэгддэг юм.


    9. MANUEL NORIEGA
     Мануэль Норьега нь Панамын цэргийн дарангуйлагч байсан юм. Панамд Америкийн цэргийн явуулсан ажиллагааны хүрээнд 1990 онд түүнийг баривчилжээ. 1992 онд түүнийг авлигын хэргээр 40 жил хорих ялаар шийтгэсэн. Шоронд биеэ зөв авч явсных нь төлөө түүний ялыг багасгаж 30 жил болгоод дараа нь 17 жил зургаан сар болгон өөрчилсөн байна. Тэрээр 1980-аад онд хар тамхины наймаагаар сая сая долларыг олж байсан аж. Call of Duty: Black Ops 2 дээр тэр эсрэг талын дүрээр үзэгддэг ба тоглоомноос та түүнийг ямар муу хүн гэдгийг нь төвөггүй олж мэднэ.


    10. MICHAEL ROOKER
    Майкл Рукер нь Америкийн кино урлагын жүжигчин юм. Тэр бидний сайн мэдэх олон кино болон видео тоглоомуудад дүр бүтээсэн байдаг. Тэрээр хамгийн сүүлд Галактикийн хамгаалагчид кинонд дүр бүтээгээд байгаа бөгөөд тус киноны 2-р ангид ч мөн тоглох гэнэ. Рукер Call of Duty: Black Ops Зомби горимд дүр бүтээснээс гадна The Walking Dead Survival Instinct гэх бас нэгэн дажгүй тоглоомонд дүр бүтээсэн байдаг. 


  • You might also like

    No comments:

    Post a Comment