• Call of Duty XII: Black Ops III - 2015


    Хөгжүүлэгч: Treyarch
    Хэвлэгч: Activision
    Хөдөлгүүр: IW engine

    Infinity Ward, Treyarch хэмээх хоёр студи ээлжлэн Call of Duty тоглоомыг хийдэг байсан цаг саяхан. Гэвч хоёр жил тутамд шинэ тоглоом гаргана гэдэг, хугацаа графиктаа хавчигдсан хүнд ажил байв. Бусад тоглоомын хөгжүүлэлт дор хаяж 5 жил үргэлжилдэг шүү дээ. Харин Sledgehammer Games орж ирснээр, студиуд гурван жил тутамд шинэ тоглоомоо гаргах бололцоотой болж, уужим амьсгаа авсан юм. Treyarch-ийн фэнүүд тэдний шинэ тоглоом ямаршуу болох бол, Black Ops, World at War хоёрын алийг нь үргэлжлүүлэх бол хэмээн өөрсдийн таамгаа дэвшүүлж байв. Харин тэд Black Ops цувралыг үргэлжлүүлэхээр шийдсэн. Ийнхүү ээдрээ нугачаа ихтэй, “тархи дэлбэлсэн” зохиолтой байдгаараа алдартай Black Ops-ийн гуравдахи ангийг хүргэж байна.



    Зохиол:

    Өмнөх ангиас 40 жилийн дараа үйл явдал өрнөнө. 2065 он. Даян дэлхийд цэргийн технологи хөгжсөөр, ялангуяа робот, дронууд их газар авсан байлаа. Тулааны талбарт хиймэл оюунт дроидууд, киборг, супер цэргүүдийн гүйцэтгэх үүрэг нэмэгджээ. Тоглогч өөрийн хамтран зүтгэгч Хендриксийн хамт Этиоп улсад барьцаалагдсан хүмүүсийг аврахаар тусгай ажиллагаанд оролцоно. Энэ улсад Нил Мөрний Нэгдэл хэмээх түрэмгий бүлэглэл ноёрхлоо тогтоожээ. Энэхүү ажиллагаанд мөн Жон Тейлороор ахлуулсан супер цэргүүд туслалцаа үзүүлдэг юм. Ажиллагаа амжилттай болсон боловч харамсалтай нь Тоглогч маань роботын халдлагад өртөж үхлийн шарх авна. Нэг сэрэхэд түүний амийг аврахын тулд кибернетик сайжруулалтуудыг хийсэн байх бөгөөд, мөн түүний мэдрэлтэй шууд холбогдсон DNI интерфейсийг суулгаж өгчээ. Таван жилийн дараа Тоглогч ТТГ-ын ажилтан Кейний хамт Сингапур луу тусгай ажиллагаанд явна. Сингапурт тэрбээр ямар нууцыг нээхийг тоглоомоо үргэлжлүүлэн тоглоод олж мэдээрэй.

    Treyarch-ийн хийсэн бусад ангиуд шиг их юм бодуулахаар зохиолтой. Та дор хаяж ахин нэг удаа дуусгаж байж бүрэн гүйцэд ойлгох болов уу.

    Тоглолт:
    Уламжлалт тоглолтын хэв маяг дээр багахан хэмжээний RPG элемент нэмж өгчээ. Үүнд тоглогчийн хүйс, дүр төрх, хувцас хэрэглэлийг сонгох гэх мэт орно. Үе давах болгонд та өөрийн бааз дээр очиж буу зэвсэг, хувцас хэрэглэлээ сонгож, сайжруулах боломжтой болсон.
    Cyber Core сайжруулалтуудын тусламжтайгаар дайсны робот дронуудыг удирдах, аль эсвэл асар их хүчээр хэд хэдээр нь цөм цохих, бүр болохгүй бол шатаагч увдистай нано-зөгийнүүдээр дайруулж ч болно. Control, Martial, Chaos гэсэн гурван ангилалд хуваагдах бөгөөд, алсаас роботуудыг удирдаж үймээн самуун үүсгэх үү, эсвэл дайрч ороод биеийн физик хүчээр бүгдийг шийдэх, мөн дайснуудыг эмх замбараагүй байдалд оруулах эсэх нь таны л сонголт. 
    Үе давах болгонд шинэ буунууд нээгдэж, та тэднийг оноогоор худалдан авах боломжтой бөгөөд, тухайн бууг эзэмшиж удаан байлдахын хэрээр дуран хараа, нэмэлт магазин, бариул, лазер тусгал зэргийг нэмэх боломжтой болно.
    Анх 2008 онд World at War дээр Зомби горим ирж, олны талархлыг хүртэж байсан. Энэ удаад Зомби горим бүр ч илүү хөгжиж, бэсрэг зохиолтой, мини-тоглоом гэмээр болжээ. Жефф Голдблум, Рон Перлман зэрэг Холливудын алдартай жүжигчид ч тоглосон.
    Дүрслэл дуу хөгжим:
    Орчин цагийн ямар ч тоглоомын дүрслэлийг ярилтгүй болсон. Зарим нэг дүрийн нүүр хувирал, сэтгэл хөдлөл зэргийг хараад бараг бодит дүрслэл үү, компьютер график уу гэж андуурмаар. Хөгжмийн хувьд ч сүрлэг сүрлэг симфони оркестр оролцон тоглосон аялгуунуудаас бүрджээ.

    Шаардах үзүүлэлт:
    CPU: Intel Core i3-530 +
    Үйлдлийн систем: Windows XP, 7, 8, 8.1  болон хойших хувилбарууд 64bit
    RAM: 6GB +
    График карт: GeForce GTX470 +



    Татах заавар:
    - Татаж авах гэсэн дээр дарна. 
    - Гарч ирсэн линкрүү орон доош гүйлгээд Download гэсэн дээр дарна.
    - Дараад хэсэг хугацаанд хүлээж байгаад Click her to proceed гэсэн бичиг гарч ирэхээр дарна.
    - Дараад мөн л хэсэг хугацаанд хүлээнэ. Ингээд өөрөө автоматаар татагдах болно. :)'
    Алдаа зассан файл татах заавар:
    - Татаж авах гэсэн дээр дарна. 
    - Гарч ирсэн линкрүү орон доош гүйлгээд Call of Duty Black Ops III Fix гэсний доорх Download гэсэн дээр дарна.
    - Дараад хэсэг хугацаанд хүлээж байгаад Click her to proceed гэсэн бичиг гарч ирэхээр дарна.
    - Дараад мөн л хэсэг хугацаанд хүлээнэ. Ингээд өөрөө автоматаар татагдах болно. :)'
    - Татаж аваад тоглоом суусан газраа хуулаарай. :)

    Дуу нь ажиллахгүй байвал DirectX-ээ шинэчлээрэй. 
    Файлын нийт хэмжээ: 49,85GB
    Файлын нийт хэмжээ (Torrent): 49,85GB
    HARD дискнээс шаардах сул зай: 65GB




  • You might also like

    No comments:

    Post a Comment