• Call of Duty XI: Advanced Warfare - 2014


    Хөгжүүлэгч: Sledgehammer Games
    Хэвлэгч: Activision

    Зохиол:
    Энэхүү тоглоомын гол дүрүүдийн нэг, тив дамнасан аварга корпорац "Атлас"-ийн ерөнхийлөгч Жонатан Айронсийн дүрд Холливудын алдарт жүжигчин Кевин Спейси тоглосон.
    Ирээдүйд тоглоомын үйл явдал өрнөнө. 2054 он. Хойд Солонгос Өмнөд рүү халдан довтолсон байх бөгөөд, Хойдынхонд цохилт өгч хөөн гаргахаар АНУ-ын тэнгисийн явган цэргийн десант бууна. Тоглоомын гол дүр Жек Митчелл, өөрийн анд Уилл Айронсийн хамтаар мөр зэрэгцэн Сөүлийн гудамжнаа тулалдаж байх юм. Уилл нь "Атлас"-ийн босс Жонатан Айронсийн хүү бөгөөд, аавдаа биш эх орондоо зүтгэхийн тулд тэнгисийн цэрэгт орсон гэж ярьдаг. Харамсалтай нь Уилл тулаанд амь үрэгдэж, Митчелл зүүн гараа алдана. Митчелл цэргээс халагдав.
    Уиллын оршуулга ёслол төгөлдөр болж, Уиллийн аав Митчеллд "чи хүүг минь санагдуулдаг, Атлас корпораци 10-20 жилээр үсрэнгүй хөгжсөн дэвшилтэт технологитой" талаар яриад "дахин нэг үзээд алдахыг" санал болгоно. Ингээд Митчелл маань "Атлас" корпорацийн туган дор тулалдах болж байгаа юм. Харин энэ сонголт мэргэн байсан эсэхийг тоглоомоо үргэлжлүүлэн тоглоод олж мэдээрэй.
    Тоглолт:
    Тоглоомд нэмэгдсэн гол онцлог бол экзо-араг яс юм. Энийг хараад олон хүний санаанд Мэтт Деймоний "Элизиум" кино орж ирсэн байх. Экзо-араг ясыг 1960-аад оноос хөгжүүлж эхэлсэн юм билээ. Нэгэн зууны дараа өргөн хэрэглээнд орох учиртай юм байж л дээ.
    Урьдын уламжлалт HUD байхгүй болж, таны барьсан зэвсэг дээрх холограмм дэлгэц дээр бүх хэрэгцээтэй мэдээллүүд гарах болно. Зэвсэглэлийн хувьд олон сонирхолтой ирээдүйн зэвсгүүд бий. Халхавчны цаана нуугдсан дайснуудыг харах, тодорхой бүлэг дайсан руу очиж дэлбэрэх ухаалаг гранатууд, метал ханан дээр авирах боломжтой соронзон бээлий, эвхдэг бамбай гээд олныг дурдаж болно.
    Exo Zombie горимоор тоглох нь үнэхээр зугаатай. Тан руу экзо-араг яс өмссөн зомбинууд дайрна гээд бод. Уг горимд Жон Малкович, Билл Пэкстон зэрэг Холливудын алдарт жүжигчид тогложээ. Бүр "Хэрмэл үхдэл" цувралын баатар Шейн хүртэл явж байх юм.
    Дүрслэл, дуу хөгжим:
    Тоглоомын cur gen дээрх дүрслэл гайхалтай болсон. Last gen дээрх хөрвүүлэлтийн ажил дээр Activision-ий харьяа High Moon Studios ажилласан байна. Бүлгүүд дунд гоёмсог хийцтэй синематик хэсгүүдийг шигтгэж өгсөн нь нүд хужирлахаар болжээ. Тоглоомын үндсэн цэс дээр явдаг интро ая мөн сэтгэлд хоногшихоор болсон. ЭХ СУРВАЛЖ: www.mungunboroo.mn

    Шаардах үзүүлэлт:

    CPU: Intel Core i3 +
    Үйлдлийн систем: Windows 7, 8 64bit
    RAM: 6GB +
    График карт: GeForce GTS450 +




    Татах заавар:
    - Татаж авах гэсэн дээр дарна. 
    - Гарч ирсэн линкрүү орон доош гүйлгээд Download гэсэн дээр дарна.
    - Дараад хэсэг хугацаанд хүлээж байгаад Click her to proceed гэсэн бичиг гарч ирэхээр дарна.
    - Дараад мөн л хэсэг хугацаанд хүлээнэ. Ингээд өөрөө автоматаар татагдах болно. :)' 
    Дуу нь ажиллахгүй байвал DirectX-ээ шинэчлээрэй. 
    Файлын нийт хэмжээ: 45,19GB
    Файлын нийт хэмжээ (Torrent): 28GB
    HARD дискнээс шаардах сул зай: 55GB

    !Доорхи хоёр файлыг татаж аваад суулгасан газраа хуулаарай!
    Тоглоомоо ажиллуулахдаа Mouse2-оо дараад administrator горимоор ажиллуулаарай.











  • You might also like

    No comments:

    Post a Comment