• Half-Life 2 - 2004


    Хөгжүүлэгч: Valve Corporation
    Хэвлэгч: Valve Corporation
    Хөдөлгүүр: Source

    Half-Life тоглоомыг мэдэхгүй хүн ховор байхаа. Sci Fi буюу шинжлэх ухааны тоглоомууд дотроосоо хамгийн шилдэг нь гэж хэлж болно. Алдарт Microsoft корпорацийн түлхүүр хүмүүсийн нэг болох Gabe Newell-ийн үүсгэн байгуулсан Valve студи энэхүү гайхалтай тоглоомыг бүтээсэн юм.

    Тэгэхээр тоглоомын тухайд бага сага дурдьвал:
    Хамгийн эхний анги нь 1998 онд худалдаанд гарч байсан бөгөөд хэрэв та бүхэн санаж байвал Counter-Strike тоглоомтой нэг багц болон хамтдаа ирдэг байсан шүүдээ. Харин тун удалгүй 2004 онд Half Life 2 гэсэн нэрийн дор бие даасан тоглоом болон гарсан нь тоглоомын ертөнцийг доргиож, олон олон gamer-үүдийг шуугиулсан суут бүтээл болж чадсан билээ. Мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар тоглоомын ертөнцөд хувьсал хийсэн гэдэг юм. Мөн бүх цаг үеийн тоглоомын түүхэнд шилдгийн шилдэг 100 тоглоомны жагсаалтын эхний 10-т бичигдсэн гайхамшигтай бүтээл ажээ.

    Чухам уг тоглоомыг алдартай болоход хүргэсэн гол зүйл нь гэвэл одоог хүртэл тоглоход олон олон gamer-үүдийн амыг ангайлгах гайхалтай нарийн хөдөлгүүр, маш сайн тооцоолж хийсэн дайснуудын AI буюу хиймэл оюун ухаан, хүрээлэн буй орчины байршил логик, харагдац сайтай зураглал, өөрийн гэсэн давтагдашгүй дууны элементүүд, мөн тоглоомын уур амьсгалд гайхалтай зохицсон электро хөгжмүүдээс гадна уг тоглоомын утга учир, зохиолдоо чухамхүү нууц нь оршин буй.
    Товчхондоо бол Иннсбрукын их сургуулийг улаан дипломтой, доктор профессорын зэрэгтэй дүүргэсэн залуу эрдэмтэн хийгээд квантын физикч Гордон Фрийман хэрхэн тухайн үеийнхээ хамгийн шилдэг судалгааны төв болох Black Mesa лабораторид хөл тавьж байгаа болоод тун удалгүй судалгааны ажил буруу тийшээ эргэж алсын Зен хэмээгдэх гариг болоод дэлхийн хооронд портал үүсч, түүгээр аймшигт харийн араатнууд дэлхийд хөл тавьж байгаа тухай өгүүлдэг юм. Цаашлаад GMan гэгч нууцлаг нэгэн эрхмийн тусламжтайгаар Зен гаригийн эзэн агуу Нихилантын үүрнээс 20 жилийн дараах ертөнцөд хөл тавьж, Алекс хэмээх эршүүд нэгэн бүсгүйтэй танилцаж, Нэгдлийн цэргүүдийн талд тагнуул хийх Барни болоод Black Mesa-д ажиллаж байсан суут эрдэмтэн Эли, Клайнер мөн хожим нь гэмээ ухаарч нүглийнхээ хариуд гайхалтай тусыг хүргэх эрдэмтэн бүсгүй Моссман, тэгэлгүй яахав Алексын багад нь эцэг Элигийнх нь хийж өгсөн аварга биет робот нохой, бас болоогүйэ асар олон тооны босогч ард иргэдийн хамтаар Black Mesa-ийн захирал асан Доктор Брин болоод түүний гар хөл болсон Нэгдлийн цэргүүдийн эсрэг, мөн тэдний гайхалтай хүчирхэг техник технологийн эсрэг хэрхэн өөрсдийн нүцгэн гараар, чадалтай оюун ухаан боловсролынхоо хүчээр тэмцэж буй тухай өгүүлдэг юм.
    Шаардах үзүүлэлт:


    CPU: Pentium 4 +
    Үйлдлийн Систем: Windows XP, 7, 8 болон бусад
    RAM: 512MB +
    График карт: GeForce 2



    Татах заавар:
    - Бүх хэсэгийг татаж аваарай.
    - Тоглохдоо Steam-ээс гарч тоглоорой. :)
    Нийт файлын хэмжээ: 1,76GB
    Нийт файлын хэмжээ (Torrent): 11GB (Episode 1 болон Episode 2 багтсан)

    1-р хэсэг
    2-р хэсэг
    3-р хэсэг
    4-р хэсэг











  • You might also like

    No comments:

    Post a Comment