• Call of Duty VII: Black Ops - 2010


    Хөгжүүлэгч: Treyarch
    Хэвлэгч: Activision
    Хөдөлгүүр: IW 3.0

    Call of Duty тоглоом нь Modern Warfare ангиудынхаа завсраар шинэ цуврал, шинэ түүх эхлүүлсэн нь бас нэгэн гайхамшигт цуврал болох Black Ops байлаа. Хэдий Modern Warfare цуврал бүрэн дуусаагүй байхад Black Ops-н эхний анги гарсан ч үнэхээр сайн бүтээл болсон юм. Та бүхэн бүх цувралуудыг нь эхнээс нь тоглож үзсэн бол анзаарсан байх. Хэдэн төрлийн буугаа солиод л эсрэг талын дайснуудыг буудсаар байгаад бага зэрэг залхсан ч байж магадгүй. Харин Modern Warfare 2 болон Black Ops -с эхлээд 100% буудалцахаас илүү зохиол, тоглох горим зэрэг дээр илүү анхаарч тоглогчийг уйдаахгүйгээр зохион байгуулагдсан юм. Жишээ нь л гэхэд олон янзын төхөөрөмж ашиглаж, усанд, ууланд, цасан дунд, нисдэг тэргэнд, машинд гээд л олон янзын нөхцөлд тоглох боломжтой болсон нь тоглогчдын сонирхлыг ихэд татаж эхэлсэн юм. 

    Харин нэрний хувьд гэвэл:

    Black Op гэдэг нь "Black Operation" буюу хөрвүүлбэл "Хар Ажиллагаа" гэсэн үг юм. Ops-ийн хувьд s нь бол олон тоог зааж байна. Армийнхны хувьд "Хар Ажиллагаа" нь XXX буюу туйлын нууц даалгавруудыг ийнхүү нэрлэх ажээ. Асар өндөр түвшинд бэлтгэгдсэн, хүзүүнд нь хутга тулгасан ч яг л партизанууд шиг гүрийж, жинхэнэ хал үзэж халуун чулуу долоосон эрчүүдийг энэхүү нууц ажиллагаануудад томилдог юм. Мөн энэхүү "Хар Ажиллагаа" хэмээх цэргийн нууц даалгавар нь хууль ёстой харшилдаж, цэргийн дүрмээс гадуур байх нь элбэг бөгөөд ямар ч тохиолдолд гэрч, эзэн холбогдогч нь нууцлагдмал байх тул энэ талын мэдээллүүд тун хомс байдаг юм. Тэдний ард ихэвчлэн засгийн газрын томоохон хүчин байх агаад харин уг ажиллагаанд оролцогсод нь мэдээж FBI, CIA тэргүүтэй нууц албаныхан, мөн тусгай бэлтгэгдсэн армийн цэргүүд байх нь ойлгомжтой. Хийдэг ажил нь гэвэл мэдээжийн хэрэг аллага, үймээн самуун тарих, амьд хүн олзлохоос, урьдчилан аюулыг зайлуулахаас эхлээд л бүр санаатай террорист халдлагуудыг хүртэл өөрийн улсдаа зохион байгуулж чадна. Хэрвээ даалгавар бүтэлгүйтвэл энэ их гарз хохирлыг амиараа төлөх хүртэл хатуу шийтгэлтэй байх ажээ.

    Шаардах үзүүлэлт:

    CPU: Core 2 Duo E6600 +
    Үйлдлийн систем: Windows XP, 7, 8 болон хойших хувилбарууд
    RAM: 2GB +
    График карт: GeForce 8800GT +





    Татах заавар:
    - Татаж авах гэсэн дээр дарна. 
    - Гарч ирсэн линкрүү орон доош гүйлгээд Download гэсэн дээр дарна.
    - Дараад хэсэг хугацаанд хүлээж байгаад Click her to proceed гэсэн бичиг гарч ирэхээр дарна.
    - Дараад мөн л хэсэг хугацаанд хүлээнэ. Ингээд өөрөө автоматаар татагдах болно. :)' 
    Файлын нийт хэмжээ: 7,28GB
    Файлын нийт хэмжээ (Torrent): 7,28GB








  • You might also like

    No comments:

    Post a Comment