• Call of Duty X: Ghosts - 2013



    Хөгжүүлэгч: Infinity Ward, Neversoft, Raven Software
    Хэвлэгч: Activision
    Хөдөлгүүр: IW 6.0

    Уг тоглоомын өмнөх хувилбар болох “Call of duty: Black Ops 2” нь өмнөх хувилбаруудаас 30 хувь илүү борлуулагдаж, олон дээд амжилтуудыг тогтоосон билээ. Харин энэ удаад 2013 онд гарч байсан 10 дахь цуврал болох Ghosts-ыг хүргэж байна. Дашрамд дурдахад Modern Warfare цувралын нэгэн дүр Саймон "Ghost" Райлитай энэхүү тоглоом  нь маш жижиг зүйлээр холбогдож байгааг дор дурдах болно.

    Зохиол:
    2017 он. АНУ-ын Сан Диего хотноо чөлөөнд гарсан ахмад Элиас хүү Хеш, Логан нартаа Ghosts албаны домог мэт үйлсийг хуучилж суугаагаар тоглоом эхэлнэ. Яг энэ үеэр Холбооны (Төв, Өмнөд Америкийн улсуудын цэргийн холбоо) цэргүүд сансарт АНУ-ын кинетик бөмбөгдөлтийн супер зэвсэг бүхий ОДИН станцыг довтлон эзэлж авах бөгөөд, АНУ-ын хэд хэдэн хотуудыг сансраас бөмбөгдөнө. Сан Диего хот ч мөн энэ бөмбөгдөлтөнд өртөнө.
    10 жилийн дараа. Ах дүү Хеш Логан нар аав Элиасынхаа удирдлага дор сөнөсөн хотуудаар эргүүл хийж явахдаа Холбооны цэргийн хүчинд тусалж, хамтран ажилладаг америк хүн байгааг илрүүлнэ. Энэ хүн хэн бэ? Үүний хариуг та уг тоглоомыг тоглосноор мэдэх болно. Уг тоглоомын зохиол нь олон нугачаа ээдрээ ихтэй болсон. Тоглоомын төгсгөл таныг гайхашруулж олон асуулт төрүүлж дөнгөнө.

    Тоглолт:
    Тоглолтын хувьд шинэ уур амьсгал оржээ. Маш олон тоглолтын хэлбэрүүд рүү шилжинэ. Сансарт болон усан дор тулалдана гээд бод. Зарим үед газар-агаарын өргөн фронтоор давшилт хийх үед нисдэг тэрэг, танк руу ээлжлэн шилжиж тулалдах болно. Stealth төрлийн даалгаврууд ч байна. Тоглоомын үйл явц ерөнхийдөө маш эрчимтэй явагдах бөгөөд, зогсоо зайгүй байлдаж, бултаж, нуугдаж, үсрэхийн хамт мөн байшингийн нуранги, лабораторийн өрөөний хаа нэгтээ нуусан дайсны баримт материалуудыг цуглуулна.
    Тоглоомд шинээр орж ирсэн зүйл бол нохой юм. Райли хэмээх герман хоньч таны үнэнч туслах байх болно.  Уг нохойны нэр нь MW2 дээр амь үрэгддэг дайчин "Ghost" Райлигийн нэртэй адил юм. Райлигийн дүрд жинхэнэ нохой тоглосон гэдгийг уншигчид мэдэх байх. Нохойны дүрд хувилж, өвсөн дунд мөлхөн, Холбооны цэргүүдийг нэг нэгээр хөнөөнө гээд гайхмаар.
    Call of Duty нь олон тоглогчийн горимд (ОТГ) хувьсал авчирсан цуврал билээ. Тэд энэ удаад ч шинээр олон зүйл нэвтрүүлжээ. Юун түрүүнд Create Your Soldier системийг дурдаж болно. 10 төрлийн характер, класс, зэвсэглэлийн комбинаци нь 20 мянган хүртэлх хослолыг үүсгэх боломжтой гэж байгаа. Устгасан дайчныхаа пайзыг түүх Grind, хэн нэгнийг хөнөөхгүй бол өөрөө дэлбэрч үхэх магадлалтай Cranked зэрэг төрлүүд нь үнэхээр зугаатай.
    Extinction хэмээх шинэ горим нь харийнхантай тулалддагаараа онцлог. 4 тоглогчийн co-op горимоор явагдах бөгөөд, та харийнхны үүрэн дээр өрөмдлөг хийх, нисдэг тэргээр устган сөнөөх зуур зогсолтгүй дайрах харийнхны довтолгоонд амьд үлдэх ёстой. Устгасан харийнхны тоогоор мөнгө олж, тэр мөнгөөрөө зэвсэг, сум, тусламжийг худалдан авдаг. Ерөнхийдөө Black Ops цувралд байдаг Зомби горимтой төстэй.
    Дүрслэл, дуу хөгжим:
    Ghosts нь next gen буюу PS4 XOne консолууд дээр гарсан анхны Call of Duty тоглоом гэдгээрээ онцлог юм. Cur gen буюу PS3 X360 дээр ерөнхийдөө сэтгэл ханамж авахаар давгүй дүрслэлтэй. Харин next gen дээр илүү том үсрэлт хийжээ. Хувцас хэрэгсэл, бууны деталь маш нарийн болсон. Сансарт тулалддаг , усан доогуур шумбадаг даалгаврууд тун үзэсгэлэнтэй харагдаж байсан.
    PS4 дээр 1080p, XOne дээр 720p нягтаршилтайгаар гарсан. Тийм болохоор PS4 дээр деталь дүрслэл харьцангуй илүү гэмээр байгаа юм.
    Английн хөгжмийн зохиолч Дэвид Бакли тоглоомын албан ёсны хөгжмийг бичсэн бөгөөд, тоглоомын эрчимтэй тоглолттой сайхан зохицно.
    Дүгнэлт:
    Call of Duty тоглоомуудын зохиол ерөнхийдөө богино байдаг. Маш эрчимтэй байлдсаар л дуусчихдаг. Ghosts тоглоомын зохиол харин давгүй урт үргэлжилнэ. Мөн тоглолтын олон арга барил нь зохиолыг чимж өгсөн. CoD цувралыг хэрэглэгчид ихэвчлэн олон тоглогчийн горимоор тоглох гэж л худалдаж авдаг. Тийм ч болохоор ОТГ-доо олон шинэ зүйлийг нэмжээ. ЭХ СУРВАЛЖ: www.mungunboroo.mn

    Шаардах үзүүлэлт:

    CPU: Core 2 Duo E8200 +
    Үйлдлийн систем: Windows 7, 8 64bit
    RAM: 2GB +
    График карт: GeForce GTS450 +





    Татах заавар:
    - Татаж авах гэсэн дээр дарна. 
    - Гарч ирсэн линкрүү орон доош гүйлгээд Download гэсэн дээр дарна.
    - Дараад хэсэг хугацаанд хүлээж байгаад Click her to proceed гэсэн бичиг гарч ирэхээр дарна.
    - Дараад мөн л хэсэг хугацаанд хүлээнэ. Ингээд өөрөө автоматаар татагдах болно. :)' 
    Дуу нь ажиллахгүй байвал DirectX-ээ шинэчлээрэй. 
    Файлын нийт хэмжээ: 22,84GB
    Файлын нийт хэмжээ (Torrent): 22,85GB
    Crack !Энэ кракыг заавал татаж аван тоглоом суулгасан газраа хуулна уу!




  • You might also like

    No comments:

    Post a Comment